ХОВД: Тариалалт 60 хувьтай өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Ховд
аймагт газар тариалангийн ажил эрчимтэй өрнөж, одоогийн байдлаар 60 хувьтай явж
байна.
Тус аймаг энэ
жил 3500 орчим га талбайд тариалалт хийхээр төлөвлөжээ. Үүнээс одоогийн
байдлаар 2000 орчим га талбайд тариалалт хийсэн байна.
Тухайлбал,
үр тариа 138.2 га, төмс 604.7 га, хүнсний ногоо 917.1 га, тэжээлийн
ургамал 337.8 га талбайд тус тус тариалсан байна. Мөн Ховдын
брэнд бүтээгдэхүүний нэг болох тарвасыг одоогоор 359.8 га талбайд тарьжээ.
Ховд
аймагт 3200 гаруй тариаланч бий. Цаашид газар тариалангийн ажил мөн
үргэлжилнэ.
Онцлоход, орон нутгийн тариаланчдыг дэмжих үүднээс өнгөрсөн сард бүх суманд трактор, хөдөө аж
ахуйн багц техник, тоног төхөөрөмж олгожээ.
Ховд аймгийн хөдөө аж ахуйн салбарт 1990 оноос хойш хийгээгүй хөрөнгө оруулалт буюу 21.1 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий ажил энэ онд хэрэгжиж байна.
Аймгийн хэмжээнд 100 трактор бүртгэлтэй байдаг бол "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 40 трактор, экскаватор, төмс хураах комбайн, эрдэнэ шишийн комбайн болон бусад багц тоног төхөөрөмжийг нэмж олгосон байна.