Флоридад "Мэтью" хар салхины улмаас 2 хүн амь эрсэджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын өмнөд нутгийн Флорида муж улсыг “Мэтью” хар салхи дайран өнгөрсний улмаас хоёр эмэгтэй амь эрсдэж, нэг сая гаруй айл өрх гэрэл цахилгаангүй болжээ. Энэ хар салхи мягмар гарагт Гаити улсыг дайран өнгөрч, хэдэн зуун хүний аминд хүрсэн билээ.
АНУ-ын цаг уурчдын хэлснээр, одоо энэ хар салхи Флорида муж улсын зүүн хойд эрэг дагуу хойд зүгийг чиглэн урагшилж байгаа ажээ. Өчигдөр орой хар салхи 170 км/цагийн хүчтэй шуурга үүсгэсэн байна.
Тус улсын өмнөд нутгийн дөрвөн муж улсад онц байдал зарлаад байгаа юм.
Уг хар салхины улмаас Флоридад олон байшин барилга эвдэрч сүйджээ. Мөн 22 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэсэн мэдээлэл байна.
Г.Доржханд