ХӨВСГӨЛ: Эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-06-07 15:44:56

Мөрөн, 2024 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас энэ оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих“ жил болгон зарлаж өнөөдөр нээлтээ хийлээ.


Аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин буюу сэргийлж болох өвчлөл, нас баралт эзэлж байна.


Тиймээс аливаа өвчний талаарх тандалт судалгаа хийх, иргэд өөрсдөө урьдчилан сэргийлэх, иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зөв дадал төлөвшүүлэх хэрэгтэй бөгөөд энэ хандлагыг өөрчлөхөд “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хийх ажлууд эерэг нөлөө үзүүлнэ“ гэдгийг онцолж байлаа.




Чингүнжавын талбайд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн бүх байгууллага оролцож, эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл, зөвлөгөө өгч даралт, ясны сийрэгжилт, шүд зэргийг газар дээр нь үнэгүй үзэж оношиллоо.


Мөн аймгийн бүжгийн холбооноос Чингүнжавын талбайд иргэдийг өдөр бүр тогтмол дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ цаг гаргаж байхыг уриалав.

  

 

相关新闻