ХОВД: Цэцэрлэгүүдэд "Steam" хэрэглэгдэхүүн олгож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Ховд аймаг 2024 оныг “Хүүхдэд
ээлтэй, хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, хүүхдэд чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж
байна.
Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролын
байгууллага буюу цэцэрлэгүүдийг Steam хэрэглэгдэхүүнээр хангах зорилт
дэвшүүлжээ.
Энэ хүрээнд өнөөдөр аймгийн төв
буюу Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн 16 цэцэрлэгт Steam
хэрэглэгдэхүүн гардууллаа.
Тус хэрэглэгдэхүүн нь хүүхдийн
шинжлэх ухаанч техник сэтгэлгээг хөгжүүлж, математик, урлаг, инженерчлэлийн
мэдлэг олгоход давуу тал болно.
Орон нутгийн хөгжлийн сангийн
хөрөнгө оруулалтаар аймгийн төвийн болон хөдөөгийн сумын бүх цэцэрлэгийн 222
бүлэг цаашид 66 мянган ширхэг Steam хэрэглэгдэхүүнтэй болж байна.
Өөрөөр хэлбэл, Ховд
аймгийн хэмжээнд үйл
ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн 33 цэцэрлэг 7600 гаруй хүүхдийг ирэх
хичээлийн жилээс эхлэн Steam хэрэглэгдэхүүнээр хөгжүүлэх юм.
Өнгөрсөн хугцаанд аймгийн БШУГ, Steam
боловсролын академи хамтран цэцэрлэгийн багш нар болон арга зүйчдийг Steam
боловсролын арга зүйн сургалтад үе шаттай хамруулж, мэдлэг
олгожээ.