БАЯНХОНГОР: Төв замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг "Зөв хүүхэд Хонгорын баялаг", "Хүүхдийн эрхийг дээдэлье" уриан дор тэмдэглэнэ.
Баганат талбайд болох үйл ажиллагааны хөтөлбөрийг Баянхонгор сумын ЗДТГ, ХГБХГ-аас батлан гаргажээ.
Энэ өдөр 08.00-18:00 цагт төв замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.
Баянхонгор аймгийн нийт хүн амын 33 мянга буюу 37.3 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд бөгөөд 50.7 хувь нь эрэгтэй, 49.3 хувь нь эмэгтэй байна. Үүнээс 230 нь ихэр бол гурван ихэр хүүхэд 13 байдаг ажээ.