Дорноговийн ихэнх нутгаар цас орж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн ихэнх нутгаар хоёр хоног үргэлжлэн орсон хүйтэн бороо аравдугаар сарын 07-нд шилжих шөнөөс эхлэн эцэстээ цас болж ихэнх нутгийг хамран орж эхэллээ.
Тус аймгийн УЦУОША-ны гаргасан мэдээллээс үзэхэд ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хур тунадастай, салхины хурд ихэнх хугацаанд секундэд 7-12 метр секунд, зарим үед 14 метр секунд хүрч ширүүсч буй.
Харин агаарын температур бага зэрэг хүйтэрч шөндөө нутгийн хойд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан, өдөртөө нийт нутгаар 8-13 хэм дулаан байх аж.
Х.Эрдэнэбулган.