УИХ-ын чуулганы хуралдаанаар татвар бууруулах асуудал хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.
Хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх, Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэх юм.
Чуулганы хуралдааны өмнө Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд эхэлж, ажлын хэсгүүд байгуулах тухай асуудлыг хэлэлцэхээр тогтжээ.
Б.Туул