Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш өмнөх оныхоос 119.89 төгрөгөөр чангарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны дөрөвдүгээр сард 3376.53 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 119.89 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 0.30 төгрөгөөр суларчээ.
Харин төгрөгийн
евротой харьцах сарын дундаж ханш өнгөрсөн
сард 3623.52 төгрөг
болж, өмнөх оны мөн үеийнхээс 209.98, өмнөх сарынхаас 44.88 төгрөгөөр чангарав. Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш ч энэ оны дөрөвдүгээр сард 36.29 төгрөг болж, ноднингийн мөн үеийнхээс 6.77, өмнөх сарынхаас 0.50 төгрөгөөр чангарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Мөн
төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш дээрх сард 466.44 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 41.20, өмнөх сарынхаас 2.29
төгрөгөөр чангарсан аж.