ӨВӨРХАНГАЙ: Аймгийн Засаг даргын нэрэмжит "Дөл" тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-05-20 10:46:13

Арвайхээр, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Засаг даргын нэрэмжит “Дөл” тэмцээн 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд боллоо.


Тэмцээнд Арвайхээр, Есөнзүйл, Гучин-Ус, Хархорин, Хужирт сумын 10 багийн 130 сурагч оролцож, гардан тулааны үзүүлэх тоглолт, тэмцээний маршийн гүйлт, тасгийн захирагчийн тэмцээн, буудлага, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх гэхчлэн цэрэг, спортын 10 төрөлд ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөв.



Тэмцээний тэргүүн байрыг Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн “Сүлд” баг, дэд байрыг Есөнзүйл сумын ЕБ-ын “Цог золбоо” баг, гутгаар байрыг Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн “Соёмбо”, 5 дугаар сургуулийн “Соёмбот-5” баг тус тус эзэллээ.


Тус тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, бие бялдрын болон сэтгэлзүйн бэлтгэл, тэсвэр хатуужил суулгаж, эх орноо батлан хамгаалах, залгамж халааг бэлтгэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, цар хүрээ, чанар чансаа өргөжиж байгаа ба шалгарсан баг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлддөг. 


Өвөрхангай аймгийн баг тамирчид 2022 оны УАШТ-ээс хүрэл медаль авч байв. 

相关新闻