МЗХ залуусыг энэ сарын үйл ажиллагаандаа идэвхтэй оролцохыг уриаллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонголын Залуучуудын холбоо дэргэдэх байгууллагууд болох Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Залуучуудын хөгжлийн Полиси төв, Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв зэрэг байгууллагуудтайгаа хамтарч энэ сард залуучууддаа зориулсан олон сонирхолтой үйл ажиллагааг төлөвлөжээ.
Тухайлбал, Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдлэг мэдээлэл олгох “Парт тайм” чиглүүлэх сургалтыг, Залуучуудын нэрэмжит төгөл байгуулах, Гадаадад суралцахын зэрэгцээ ажиллаж байсан залуучуудаас туршлага судалсан хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах аж. Залуучуудын хөгжлийн Полиси төв цогц сургалтуудыг зохион байгуулж эхэлсэн бол Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төвөөс хүүхэд багачууддаа зориулсан “Содон” аялал, хувь хүн болон албан байгууллагуудад зориулсан “ Намрын аялал”-аа санал болгож байгаа аж.
Тус холбооноос зохион байгуулж эдгээр үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй бөгөөд залуучуудаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
Б.Туул