ДУНДГОВЬ: “Морин хуур” бүтээж, өв соёлоосоо суралцъя
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 17/МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн музей үүсэн байгуулагдсаны
100 жилийн ойг тохиолдуулан Дундговь аймгийн музей “Морин хуур” эвлүүлдэг тоглоом
гаргалаа.
“Морин хуур” үндэсний хөгжмийн зэмсгээ сурталчлах, түүний
үүсэл гарал, бүтцийг танилцуулах, өв соёлоо өвлүүлэн уламжлуулах зорилгоор тус бүтээгдэхүүнийг
гаргаж, "Тэмүүжин" студэд үйлдвэрлэжээ.
Морин хуурын толгой, дээд чих, доод чих, дээд тэвх,
иш, грил, чавхдас, доод тэвх, сойлт, сойлтын угсаа, нум, нумны чавхдас, цар
гээд нийт 14 иж бүрдлийг эвлүүлж, нааж, урлах ба QR кодыг уншуулан
Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, Ардын жүжигчин Нямын Дагийранзын амьдрал,
уран бүтээлтэй танилцах боломжтой юм.
Тавдугаар сарын 18-нд Олон улсын музейн өдөр тус музей “Өв соёл, боловсролын хөтөлбөр” хэрэгжүүлж, гэр бүл болон анги хамт олноороо оролцох иргэд, хүүхэд залуучуудад тус морин хуурыг эвлүүлэх боломж олгож байна.