Эрчим хүчнээс дулаан хуримтлуулах эко төхөөрөмжийн төсөлтэй танилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав өчигдөр Олсберг компанийн захирал ноён Ралф Керстинг болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Дэвшилтэд технологи танилцуулж байгаа та бүхэнтэй уулзсандаа баяртай байна гээд тэрээр УИХ-ын дарга М.Энхболд 2016 оны УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтэд хэлсэн үгийнхээ төгсгөлд... Нийслэлийн иргэдийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод удаж байгаа хотын утааны асуудалд Засгийн газар, нийслэлийн удирдлага хамтран ажиллаж бодитой үр дүн гаргахыг иргэд хүсэн хүлээсээр байгаа гэдгийг онцлон тэмдэглэж УИХ анхаарал хандуулж буйг дурдлаа.
Тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд агаарын бохирдол, утааны асуудлыг шийдвэрлэхэд манай улсын байгаль цаг уурын онцлог болоод монгол гэр, байшингийн дулаан алдалт, орчны нөлөөлөл зэргийг олон талаас нь судалгаа хийж хотын утааг багасгахад зориулан шөнийн цагт ашиглагдахгүй байгаа эрчим хүчийг хувирган дулаан хуримтлуулж халаах төхөөрөмж болон орчин үеийн дэвшилтэт технологид түшиглэсэн шийдэл, боломжийн талаар олон талаас нь судалж байна гэлээ.
Өвлийн улиралд үүсч байгаа утааны 70 орчим хувийг нийслэл хотын гэр хорооллын айл өрхийн утаа эзэлж байгаа юм. Улаанбаатар хотын 9-н дүүрэгт нийт 194000 айл өрх байгаагаас /2015 онд гаргасан судалгаагаар/ 88000 айл өрх гэрт амьдарч байна.
Байнгын хорооны дарга Ц.Гарамжав дэд бүтцийн холболт хийх боломжгүй алслагдсан дүүрэг, сум сууринд уг төхөөрөмжийг сэргээгдэх эрчим хүч ашиглан нарны зайн эх үүсвэрээр ажилладаг болгох боломж технологийн шийдлийг судлахад анхаарч ажиллах хэрэгтэй байгаа зэрэг асуудлуудын талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.