ХОВД: Урьдчилсан байдлаар 12 мянга гаруй мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Жил бүрийн тав болон аравдугаар
сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”
тохиодог.
Энэ хүрээнд Ховд аймаг урьдчилан
байдлаар 12593 ширхэг мод тарьсан байна.
Үүнээс хамгийн олон модыг
Жаргалант сумынхан тарьжээ.
Тодруулбал, Жаргалант суманд үйл
ажиллагаа явуулж буй 140 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 1000 гаруй ажилтан,
албан хаагч нэгдэж,
Буянт гол орчимд улиас, бургас нийлсэн 4000 ширхэг мод тарьсан байна.
Мод тарих ажил зарим суманд
үргэлжилж байна. Мөн зарим сумын айл
өрхүүд хашаандаа жимсний мод тарьж байгаа юм.