Мэргэшсэн жолооч нарыг ажилд зуучилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЗТХЯ, ХНХЯ болон Автотээврийн үндэсний төв хамтран энэ сарын 06-07-нд мэргэшсэн жолоочийг ажилд зуучлах өдөрлөгийг Хөдөлмөрийн ордонд зохион байгуулж байна.
Өдөрлөгөөр ажилд орох хүсэлтэй иргэдийг бүртгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд мэргэшсэн жолоочийн сургалтад хамруулах юм. Үүний дараа бүртгүүлсэн иргэдийг улс хоорондын байнгын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч 37 аж ахуйн нэгжид зуучлах юм. Өнөөдрийн байдлаар дээрх 37 аж ахуйн нэгжээс 450 орчим мэргэшсэн жолооч ажилд авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Ч.Ариунболд