Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэлэлцүүлэг хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРГэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордноо хийлээ.
Хэлэлцүүлэгт Хууль зүйн сайд С.Бямбацогт, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хуульчдын холбоо зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Тус хууль батлагдсанаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах төрийн байгууллагын бүтэц, төрийн байгууллага, албан тушаалтнуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг, эрх хэмжээ, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин боловсронгуй болох юм.
Н.Туяа