ХӨВСГӨЛ: Нийтийн номын сан зуны цагийн хуваарьт шилжлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан зуны цагийн хуваарьт шилжиж, ажлын өдрүүдэд 8.00-18.00, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагт ажиллаж байна.
Нийтийн номын сангаас Тэргүүний хурдан уншигч, Хуучин номын үзэсгэлэн худалдаа, Номын богц зэрэг аяныг өрнүүлж, Номын баяраар шилдгүүдээ тодруулна.
Хөвсгөл аймгийн Нийтийн номын санг 1944 онд анх нэг орон тоотойгоор аймгийн
клубийн дэргэд байгуулж байсан бол эдүгээ 16 орон тоотой, 140 гаруй уншигч
хүлээн авах 3 уншлагын танхимтай, монгол, англи, орос болон бусад хэлний 60
орчим мянган номын фондтой Номын сан мэдээллийн төв болон өргөжиж үйл
ажиллагаагаа явуулж байна.