УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийн нэг дэх хэлэлцүүлгийг хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.
Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх юм. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлт, Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлт тус тус хэлэлцэх аж.
Чуулган өнөөдөр хуралдсанаар түр завсарлана.
Б.Туул