БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур боомт энэ сарын 9-12-ны өдрүүдэд амарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших олон улсын зэрэглэлтэй авто замын Цагааннуур боомт энэ сарын 9, 10, 11, 12-ны өдрүүдэд амарна.
Учир нь тухайн өдрүүдэд ОХУ-д Ялалтын баяр тохиож байгаа тул бүх нийтээр амарна.
Хил хамгаалах байгууллагаас өгсөн мэдээллээр Цагааннуур боомт энэ сарын 13-ны өдрөөс буюу ирэх даваа гаргаас хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэлнэ.
Ташрамд, "Хилийн боомт болон Монгол-Оросын хилийг
хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн
газар хоорондын хэлэлцээр"-ийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр,
амралтын өдрүүдэд хилийн боомтыг түр хаах асуудлыг хоёр улсын хилийн бүрэн эрхт
төлөөлөгчид харилцан тохиролцсон байдаг.