БАЯН-ӨЛГИЙ: Энэ онд 5 суманд "Бүргэдийн баяр"-ын үйл ажиллагаа болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас энэ онд тус аймагт зохион байгуулах аялал жуулчлалын үйл ажиллагааны хуанлийг гаргалаа.
Тус жагсаалтад 12 төрлийн үйл ажиллагаа багтсанаас 7 нь бүргэдчдийн тэмцээн байна. Тодруулахад, Алтай, Алтанцөгц, Толбо, Улаанхус, Сагсайд болон сум дундын түвшинд бүргэдчдийн 5 тэмцээн, 10 дугаар сарын эхний 7 хоногийн амралтын өдрүүдэд аймгийн хэмжээний "Алтан бүргэд" баяр, 3 дугаар сард Улаанбаатар хотод "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт хаврын "Бүргэдийн баяр"-ыг тус тус зохион байгуулна.
2024 онд Баян-Өлгий аймагт зохион байгуулдаг аялал жуулчлалын үйл ажиллагаануудын жагсаалтыг доор танилцуулж байна.