БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур боомт 4 хоног амарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-04-24 10:03:11

Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших олон улсын зэрэглэлтэй авто замын Цагааннуур боомт энэ сарын 28, 29, 30-ны өдөр болон ирэх сарын 1-ний өдөр тус тус амарна.


Учир нь тухайн өдрүүдэд ОХУ-д "Олон улсын хөдөлмөрчдийн баярын өдөр" тохиож байгаа тул бүх нийтээр амрах аж.


Хил хамгаалах байгууллагаас өгсөн мэдээллээр Цагааннуур боомт ирэх сарын 2-ны өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэлнэ. 


Ташрамд, "Хилийн боомт болон Монгол-Оросын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг түр хаах асуудлыг хоёр улсын хилийн бүрэн эрхт төлөөлөгчид харилцан тохиролцсон байдаг. 

相关新闻