Боловсролын зээлийн сан байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-05 09:57:38

Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 5-нд 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

Автобензин, дизелийн түлшний гаалийн албан татвар, онцгой албан татварын тухай, “Боловсролын салбарт 2017 онд концессоор хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Боловсролын зээлийн сан байгуулах, оюутны хөгжлийн зээлийн журам батлах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг нийт 7 асуудал хэлэлцэх юм.

Мөн Засгийн газрын 100 хоногоос өмнө хийх ажил бол зарим сайдын гадаадад хийсэн албан томилолтын мэдээллийг сонсох аж.

Б.Туул

相关新闻