БАЯН-ӨЛГИЙ: Орон нутгийн төсвөөр төрийн албан хаагчдыг компьютероор хангана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас орон нутгийн төсвөөр төрийн албан хаагчдыг компьютероор хангана.
Тус ажилд зориулж Орон нутгийн хөгжлийн сангаас 981 сая төгрөг хуваарилж, энэ сарын 8-ны өдөр тендер зарласан.
Тухайн мөнгөөр 210 ширхэг суурин компьютер, 115 ширхэг зөөврийн компьютер, 63 хэвлэгч, 5 ухаалаг самбар, 50 орлого зарлагын программ худалдан авч, аймгийн төвд болон сумдад ажиллаж буй төрийн албан хаагчдад олгох юм.
Аймгийн ЗДТГ-аас
өнгөрсөн онд орон нутгийн төсвөөс 725 сая төгрөг гаргаж, 115 нягтлан бодогч
болон санхүүгийн байгууллагуудын 14 албан хаагчийг санхүүгийн программтай
зөөврийн компьютер, хэвлэгч төхөөрөмжөөр хангаж байсан юм.