ТӨВ: “Улс орнуудын хөтөлбөр” хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр 12 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн “Улс орнуудын хөтөлбөр” Төв аймагт хэрэгжинэ. Тус хөтөлбөр нь 1.550.550 ам.долларын санхүүжилттэй 2024-2025 онд хэрэгжих юм.
Эхний
ээлжинд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас Баянчандмань сумын Эрүүл мэндийн
төвд нарны эх үүсвэрээр цахилгаан үйлдвэрлэх тоног төхөөрөмж суурилуулахаар
болжээ.
Нарны
эх үүсвэрээр цахилгаан үйлдвэрлэх төхөөрөмж суурилуулснаар цахилгаан тасарсан ч
тогтой байх нөхцөл бүрдэхээс гадна байгууллагын санхүүд хэмнэлттэй, байгаль
дэлхийг бохирдуулахгүй гээд олон давуу тал бий болох юм.
Хөтөлбөрийн
хувьд дараах ажлуудыг төлөвлөсөн байна. Тухайлбал,
-Хүүхдийн хоол тэжээлийн шимт байдал, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, энэ чиглэлээр ажилладаг эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах
-Бага
насны болон өсвөр насны боловсролын чанар, хүртээмж хязгаарлагдмал хүүхдүүдэд
цахим шилжилтэд шилжих суурь болон зөөлөн ур чадварыг эзэмших, суралцах тэгш
боломжоор хангах
-Хүүхэд сургууль, албан байгууллага, олон нийтийн газар, цахим орчин
хүчирхийллээс ангид байж, хүүхэд хамгааллын үр дүнтэй, чанартай тогтолцоо,
үйлчилгээнд хамрагдах боломжийг орон нутгийн түвшинд хүртээмжтэй болгох
-Орчны бохирдол, байгаль орчны доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс
үүдэлтэй гамшгийн эрсдэлийг даван туулах
-Зудын эрсдэлийг даван туулах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд хамтран
ажиллахаар болжээ.