БАЯН-ӨЛГИЙ: Салхины хурд секундэд 22 метр хүрч шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс тус аймгийн ихэнх нутгаар ирэх өдрүүдэд салхи шуургатай байна гэж анхааруулав.
Энэ сарын 11-ний өдөр зарим газраар, 12-ны өдөр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж шуурна.
Аймгийн ихэнх нутгаар энэ сарын 10, 11-ний өдрүүдэд салхины хурд секундэд 18-20 метр, зарим үед түр зуур секундэд 22 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурах төлөвтэй.
Харин энэ сарын 12, 13-ны өдрөөс нийт нутгаар хүйтрэх төлөв ажиглагдсан
байна.