УИХ дахь АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-04 14:19:54

УИХ дахь АН-ын бүлэг маргааш Төрийн ордонд өргөтгөсөн байдлаар хуралдана.

Хуралдаанаар ирэх оны төсвийн тухай болон орон нутгийн сонгуулийн тухай асуудлыг хэлэлцэх юм.  Хуралдаан Төрийн ордны "А" танхимд 10:00 цагаас болох аж.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухайн хуулийн төслийг дагалдуулан 15 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 2 төслийг өргөн мэдүүлээд буй.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻