Бөхийн сонгомол барилдааны шигшээ багийнхан Азийн аваргад өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-09 10:56:35

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Киргизстаны нийслэл Бишкек хотноо хоёр хоногийн дараа чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.


Шинэхэн шигшээ багаа байгуулаад удаагүй байгаа Монголын сонгомол барилдааны холбоо энэ тэмцээнд баг тамирчдаа өрсөлдүүлэхээр Бишкект очжээ. Уг тэмцээнд 2024 оны улсын аварга болсон жин тус бүрийн шилдгүүд зодоглоно. Баг тамирчдыг  бөхийн сонгомол барилдааны шигшээ багийн дасгалжуулагч С.Мөнхсүх удирдах юм.


Баг тамирчид Хятадын ӨМӨЗО-ы Халиут хотод Азийн аварга болон Олимпын эрхийн тэмцээний хамтарсан бэлтгэлд хамрагдаад Бишкект ирж байна. ААШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд 60 кг-д Ц.Балжинням, 67 кг-д Н.Ганбаяр, 77 кг-д Э.Тэмүүлэн, 87 кг-д Г.Төрболд, 97 кг-д Б.Бадамдорж, 130 кг-д Б.Ганзолбоо нар багтсан юм.

相关新闻