ТӨВ: “Хүнсний аюулгүй байдал” аяныг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-09 11:05:10

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас “Хүнсний аюулгүй байдал” аяныг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийв. Тус аяныг “Хүнсний хангамж- Аюулгүй байдал”үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж байна.

 

Аяны нээлтэд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Мал эмнэлгийн газар, Боловсрол шинжлэх ухааны газрын ажилтан, албан хаагчид, 27 сумын мэргэжилтнүүд цахимаар оролцов.  

 

Оролцогчид аяны хүрээнд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, эрсдэлээс сэргийлэх, зөвлөн туслах, зөрчлийг арилгуулах чиглэлээр ажиллах юм.

 

Мөн хэрэглэгчдэд хүнсний аюулгүй байдал, зөв зохистой хэрэглээ, стандарт, бүтээгдэхүүний чанар, түүнийг хэрхэн таньж худалдан авалт хийх, хоол, хүнсний гаралтай халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

相关新闻