БАЯН-ӨЛГИЙ: Үйлдвэр эрхлэгчдэд зориулан Зөвлөх үйлчилгээний өрөө тохижуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-04-08 15:42:47

Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зөвлөгөө өгөх Зөвлөх үйлчилгээний өрөөг тусгайлан тохижуулж ашиглалтад орууллаа.  


Зөвлөх үйлчилгээний өрөө нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд байрлах бөгөөд тохижилтын зардлыг тус байгууллага дотоод нөөц боломжоо ашиглан шийдвэрлэсэн байна.


"Ихэнх төрийн байгууллагад нэг өрөөнд хэд хэдэн хүн хамт суудаг тул зарим тохиолдолд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид санал бодлоо чөлөөтэй ярьж, зөвлөгөө авахад хүндрэл учирдаг. Харин Зөвлөх үйлчилгээний өрөөг ашиглалтад оруулснаар үйлдвэр эрхлэгчид хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөг тав тухтай орчинд авах боломж бүрдлээ. Энэхүү өрөөнд аймагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийн дээжийг давхар байршуулан сурталчлах болно. Мөн бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчидтэй хамтран ажиллах боломжтой.


Тус өрөөнд номын сан байгуулсан тул жижиг, дунд үйлдвэрийн салбартай холбоотой номуудыг уншиж, ашиглах боломжийг олгож байна. Бизнес эрхэлж байгаа, мөн шинээр бизнес хийхээр төлөвлөж буй иргэн бүрд Зөвлөх үйлчилгээний өрөөний хаалга нээлттэй" хэмээн аймгийн ХХААГ-ын Жижиг, дунд үйлдвэр, хоршоо, ахуйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн С.Лара хэлэв. 

相关新闻