Кардашьяныг дээрэмдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-10-04 10:13:05

ПАРИС. /ВВС/. Цагдаагийн ажилтны хувцас өмссөн зэвсэгт этгээдүүдийн халдлагад өртсөн Америкийн реалити шоуны од Ким Кардашьян Уэст Нью-Йорк хотод буцан ирлээ. Түүн рүү халдсан этгээдүүдийг цагдаа нар эрэн сурвалжилж байна.

Зэвсэгт этгээдүүд Ким Кардашьяныг 00 өрөөнд хүлж, түгжин орхихоосоо өмнө түүний толгойд буу тулгасан байна. Тэд хэргийн газраас зугтахдаа ойролцоогоор 11.2 сая долларын үнэ бүхий үнэт эдлэл хулгайлжээ.

Кардашьяны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “тэрбээр ихэд айсан байсан боловч бие махбодийн хувьд гэмтэл аваагүй” гэв.

“Keeping Up With The Kardashians” телевизийн цуврал шоу нэвтрүүлгийн ачаар нэрд гарсан Кардашьян хэрэг гарснаас хэдэн цагийн дараа хувийн нисэх онгоцоороо Нью-Йорк хотод ирсэн байна.

Харин Парис хотын цагдаагийн газар халдлагад оролцсон таван этгээдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд тэдний хоёр нь даваа гарагийн 02:30 цагт Кардашьяны өрөө рүү дайран оржээ.

Францын Гадаад хэргийн сайд энэ хэргийн талаар тайлбар хийхдээ “маш харамсалтай хэрэг боллоо. Энэ хэргийг үйлдсэн этгээдүүдийг хатуу шийтгэх болно. Бид Францын иргэд болон Францад ирж буй жуулчдын аюулгүй байдлыг хангахын тулд хүчээ бүрэн дайчилна” гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

相关新闻