ДУНДГОВЬ: Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар 14 суманд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-03 09:59:16
altantogos

Мандалговь, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар 14 суманд ажиллаж, иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ.


Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсний улмаас тус аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн дотор, эмэгтэйчүүд, хүүхдийн болон бусад нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй 5 баг 3 дугаар сарын 11-нээс 14 суманд ажиллажээ.


Энэ хугацаанд эмч нар давхардсан тоогоор 2096 хүнд үзлэг, оношилгоо хийсэн ба тэдгээрийн 26 хувь нь хүүхэд, 74 хувь нь том хүн байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн 807 иргэн дотор, 639 иргэн эх барих, эмэгтэйчүүд, 152 иргэн ЭХО, 24 иргэн эрэгтэйчүүдийн үзлэгт орж, зөвлөгөө авсан байна.


Мөн энэ үеэр аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 300 малчин өрхөд олгохоор шийдвэрлэсэн эмийн багцыг хүлээлгэн өгчээ.


Харин гуравдугаар сард аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаториор 1377 иргэн иргэн үзүүлж, 118 хүн хэвтэн эмчлүүлж, 16 иргэн мэс заслын хагалгаанд орж, 1170 хүн лабораторийн шинжилгээ хийлгэсэн ба тухайн сард 36 эх амаржсан байна. 

相关新闻