ТӨВ: Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Төв аймгийн нийт нутгаар ойрын өдрүүдэд агаарын температур огцом нэмэгдэж +4+12 градус дулаарах тул шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг Төв аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Тус нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Зуунмод сумын Онцгой комиссоос 9 техник, 70 хүн суваг шуудууны цас мөс, хог цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Зуунмод сумын хэмжээнд 17 км далан, суваг, шуудуу байдаг.