Афганистанд хоёр хүний аминд хүрсэн дэлбэрэлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-03 15:26:37

ИСЛАМАБАД. /KAZINFORM/. Афганистаны нийслэл Кабул хотод өнөө өглөө хүчтэй дэлбэрэлт болсны улмаас хоёр хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархаджээ.

Тус улсын ДХЯ-ны мэдэгдсэнээр, орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 6:50 цагт Кабул хотын зүүн хэсгийн Чар-Кала гэдэг хүн ам шигүү суурьшсан ядуусын дүүрэг дэх унадаг дугуйны зогсоолд тэсрэх төхөөрөг дэлбэрсэн байна.

Одоогоор уг халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл өөртөө хүлээгээгүй байгаа боловч лалын босогчдын “Талибан” хөдөлгөөн уг халдлагыг зохион байгуулсан байж магадгүй гэж сэжиглэж байна. Учир нь, тус хөдөлгөөнийхөн Афганистан даяар халдлага дэлбэрэлт үйлдэх нь эрчимжиж байгаа юм.

“Талибан”-ыхан урьд шөнө тус улсын хойд нутгийн Кундуз хот руу дайрсан байна.

Г.Доржханд

 

相关新闻