Грекийн арлуудад хүрэхээр явж байсан 72 цагаачийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-10-03 11:47:50

АНКАРА. /Anadolu/.  Туркийн эргийн хамгаалалтын албаныхан Грекийн Лесбос арал руу хууль бусаар зорчиж явсан 72 цагаачийг Туркийн Измир хотын далайн эрэг орчмоос баривчилсан байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Туркийн эргийн хамгаалалтын “TCG-Dost” завь Дикили дүүргийн ойролцоох эргээс жижиг завь хөлөглөн далайд гарсан хэсэг хүмүүсийг  саатуулжээ.

Тэдгээр хүмүүсийн дотор хүүхдүүд байсан байна. Тэд бүгд Афганистанаас ирсэн ажээ. Бүгдийнх нь нэрсийг шалгаж дууссаны дараа тэдэнд хоол хүнс, уух зүйлс өгч, Измир дэх цагаачлалын төвд авчирчээ.  

Өнгөрсөн онд гэхэд Туркээс нэг сая гаруй дүрвэгчид болон цагаачид Грекийг зорьсон бөгөөд хүмүүсийн энэ их урсгалыг өнгөрсөн гуравдугаар сард Европын Холбоо /ЕХ/ болон Грекийн хооронд байгуулсан гэрээгээр зогсоогоод байгаа юм.

Олон улсын цагаачлалын байгууллагын мэдээлснээр, энэ оны байдлаар нийт 154 мянган хүн Эгийн тэнгисийг гатлан Туркээс Грект ирсэн бол тэднээс 376 хүн замдаа амиа алдсан байна.

Х.Сарнай

 

相关新闻