БАЯНХОНГОР: "Эрхэм хэрэглэгч"-дийг үнийн хөнгөлөлтөөр урамшуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-15 15:16:26

Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын 15-нд тохиодог олон улсын "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр"-өөр дэлхийн бүх улс орон хэрэглэгчийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, хөнгөлөлт урамшуулал зарлаж хэрэглэгчээ хүндэтгэж хэвшсэн. Тэгвэл энэ өдөр Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн санаачилгаар "Эрхэм хэрэглэгч" сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Тус үйл ажиллагааны хүрээнд нэр бүхий аж ахуй нэгж байгууллагууд энэ өдөр үнийн хөнгөлөлт зарлан хэрэглэгчдэдээ бэлэг барьж байна.


Өнөөдөр,
МВ кофе шоп 10-15 хувийн хөнгөлөлт

"Их Номгон" худалдааны төвийн гэр ахуйн бараа бүтээгдэхүүнүүд 20-40 хувийн хямдрал

"We" клуб 10 хувийн хөнгөлөлт

"Арвижих худалдааны төв" худалдан авалтын үнийн дүнгийн 5 хувийн хөнгөлөлт, урамшуулал

"Миний дэлгүүр" хүнсний дэлгүүр худалдан авалтын үнийн дүнгийн 5 хувийн хөнгөлөлт, урамшуулал олгож байна.


Олон улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг угтан аймгийн Засаг даргын тусгай удирдамжаар 20 сумын дунд зарласан “Эрхэм хэрэглэгч” сарын аяны хүрээнд Хэрэглэгчийн эрхийг сурталчлан таниулах, сум, байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч нь хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд хэрэглэгчийн эрхийг дээдэлж, эрхийг хангаж хамгаалахад чиглэсэн сургалтыг зохион байгуулжээ.


Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Баянхонгор аймаг дахь нийгэмлэг хамтран иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчийн төлөөлөл 130 гаруй иргэнд сургалт хийсэн байна.







相关新闻