УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-10-03 09:35:28

УИХ-ын намрын чуулган өнөөдөр 10 цагаас нээлтээ хийнэ.

Нээлтийн дараа УИХ дахь намуудын бүлгийн хуралдаан болох юм. Тодруулбал, Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,  Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд тус тус болно.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.30 цагаас 334 тоот өрөөнд болох аж.

Б.Туул

相关新闻