ӨВӨРХАНГАЙ: 440 малчин өрхийг эмнэлгийн явуулын үзлэгт хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-03-13 16:19:12

Арвайхээр, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Засаг даргын 2024 оны А/169 дугаар захирамжаар зудын эрсдэл их байсан 13 сумын малчдад явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүллээ.


Аймгийн БОЭТ, Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн дөрвөн баг сумдад ажиллаж, 440 өрхийн 1242 иргэнийг эмчийн үзлэгт хамруулсан байна.


Үзлэгт хамрагдсан нийт иргэдээс жирэмсэн 20, 5 хүртэлх насны хүүхэд 144, өндөр настан 327, архаг хууч өвчтэй иргэн 243, зорилтот бүлгийн 72 иргэн байсан ба эмчийн хяналтад орж амжаагүй байсан гурван жирэмсэн эмэгтэйг эрүүл мэндийн төвийн хяналтад оруулжээ. Мөн сэтгэл зүйчид 329 иргэнд сэтгэл зүйн тусламж үзүүлсэн бөгөөд өрх тус бүрийг яаралтай үед хэрэглэх эмийн багцаар хангасан байна.


Явуулын үзлэгийн багийг хөдөөгийн айл өрхөд хүрч үйлчлэхэд сумдын ИТХ, ЗДТГ, Эрүүл мэндийн төвүүд дэмжлэг үзүүлж хамтран ажиллажээ.

 

 

相关新闻