ОРХОН: Бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх "Шинэчлэлт+" өдөрлөг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-03-13 10:56:51
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/Энэ сарын 15-нд бүх нийтийн эрүүл мэндийн боловсролд зориулж “Сайнаас суралцъя” уриатай  "Шинэчлэлт+” өдөрлөг болно.


Баян-Өндөр сумын ИТХ-аас хэрэгжүүлж буй “Суралцагч хот” хөтөлбөрийн хүрээнд тус өдөрлөгийг зохион байгуулж байна. 


Өдөрлөгийн үеэр сэтгэл засалч, клиникийн профессор Д.Эрдэнэбаатар, олон улсын хоол зүйч З.Маргарита, хүний их эмч, хүнсний инженер А.Төгөлдөр нар эрүүл амьдралын дадал, зуршлын талаар илтгэл танилцуулна.


Тус сумын ИТХ-аас 2022 онд шүдний эмч нартай хамтран бага, дунд ангийн сурагчдын дунд амны хөндийн үзлэг хийхэд 70 гаруй хувь нь шүдний өвчлөлтэй гарчээ. Иймд бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, иргэдийг амьдралын зөв хэв маягт уриалан дуудах зорилгоор “Суралцагч хот” хөтөлбөрийг  хэрэгжүүлж эхэлжээ.


Хөтөлбөрийн хүрээнд 2023 онд 5-18 насны сурагчдад зориулж шүдээ зөв угаах дадал, хорт зуршлаас ангид байх, өглөөний цайг тогтмол ууж хэвших талаар сургалт, нөлөөллийн олон ажил зохион байгуулсан юм.


Энэ онд залуучууд, ахмадуудад чиглэсэн эрүүл мэндийн сургалт, зөвлөгөөн зохион байгуулахаас эхнийх нь “Сайнаас суралцъя” уриатай  "Шинэчлэлт+ өдөрлөг юм.


Өдөрлөг үнэ төлбөргүй тул иргэдийг хамрагдахыг хүсэж байна гэж Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Э.Эрдэнэбат хэллээ.

 

相关新闻