БАЯНХОНГОР: Энэ сарын 15-нд цас орж шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. УЦУОША-наас ирүүлсэн мэдээллээр энэ долоо хоногийг дуусталх хугацаанд аймгийн хэмжээнд цаг агаар тогтвортой, 15-нд нийт нутгаар явган шуургатай байна.
Тодруулбал, энэ сарын 12, 15-нд хангай, тал хээрийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 15-нд нийт нутгаар 7-12м/с хүрч шуурна. Бусад хугацаанд нийт нутгаар 5-10м/с.
Мөн хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө -21-26 градус, өдөртөө +1-4 градус, Гурванбулаг, Заг, Байдрагийн Хүрэн бэлчир шөнөдөө -25-30 градус, өдөртөө -1-6 градус хүйтэн байна. Харин Алтайн салбар уулс, хээр талын нутгаар шөнөдөө -9-14 градус, өдөртөө +1+5 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө -6-11 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан байна.