Улсын начин Э.Батмагнай “Бүх оддын барилдаан”-д зодоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Үндэсний алтан цомын “Бүх оддын барилдаан” энэ сарын 16-нд болох бөгөөд үзэгчдийн санал асуулгаар шилдэг 14 бөх тодорсон билээ.
Тэгвэл үзэгчдээс 8220 санал авч, 13 дугаар байраар шалгаран “Бүх оддын барилдаан”-д оролцох эрхээ авсан улсын харцага, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Г.Ганхуяг бэртлийн улмаас оролцож чадахгүй болжээ.
Тиймээс түүний оронд улсын начин Э.Батмагнай “Бүх
оддын барилдаан”-д барилдах аж. Тэрбээр үзэгчдээс 7077 санал авч, 15 дугаарт жагссан
нь түүнийг барилдуулах үндэслэл болов.