ЗАВХАН: Зургаан сумын эмнэлэгт туулах чадвартай автомашин хүлээлгэн өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Завхан аймгийн зургаан сумын эрүүл мэндийн төв, сумын Засаг даргын тамгын газарт туулах чадвартай автомашин хүлээлгэн өглөө.
Ийнхүү Сонгино, Их-Уул, Дөрвөлжин, Тэс, Цагаанхайрхан, Шилүүстэй сум туулах чадвар сайтай автомашинтай болсноор иргэд, малчдад төрийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байгаа юм.
Завхан аймгийн 17 суманд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн тул Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Шуурхай баг дээрх сумдад ажиллаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж байгаа нь цаг үеэ олсон дэмжлэг боллоо гэж ЗДТГ-аас мэдээллээ.