ТӨВ: Өнгөрсөн онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 64,1 хувь нь ерөнхий боловсролын сургуульд сурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2024 оны гуравдугаар сарын 7
/МОНЦАМЭ/. Хөгжлийн
бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн 2024 оны анхдугаар хуралдаан 3 дугаар сарын 6-ны өдөр болов. Тус хурлаар нийт гурван асуудлыг
хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал,
1. 2023 оны төлөвлөгөөний
хэрэгжилт, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах
2. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 402 дугаар тогтоолоор “Хөгжлийн
бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-ыг шинэчлэн
баталсантай холбогдуулан зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах;
3. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын
13-ны өдрийн “Дүрэм батлах тухай” 448 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн
магадлалын зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталсантай холбогдуулан “Эрүүл мэндийн
магадлалын зөвлөл”-д ажиллах иргэний төлөөлөлд санал хүргүүлэх зэрэг асуудлыг
хэлэлцэн шийдвэрлэлээ.
2023 оны онцлог ажлын тухайд, Холт
интернэшнл олон улсын байгууллагын 303 сая, орон нутгийн төсвийн 47,3 сая
төгрөгийн хөрөнгөөр “Аз жаргалын өргөө” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн
төвийг байгуулсан.
Түүнчлэн Дэлхийн банк, Дэлхийн зөн олон улсын байгууллага, орон нутгийн төсвийн нийт 113,5 сая төгрөгийн хөрөнгөөр хүүхэд хөгжлийн танхимуудыг байгуулжээ.
Мөн Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 64,1 хувь нь хамрагджээ. Аймгийн хэмжээнд сургууль бүрт Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан анги танхим байдаг хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмээс тусгаарлахгүй байх, нийгэмшүүлэх, боловсролыг тэгш, хүртээмжтэй хүргэх зорилготойгоор Ерөнхий боловсролын сургуульд хамруулж байгаа аж.
2023 оны байдлаар Төв аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 264 хүүхэд байна.