Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-10-01 10:46:25

Сум, дүүргийн ИТХ-д нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр буюу аравдугаар сарын 01-нээс албан ёсоор эхэллээ.  

Энэ удаагийн сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нийт есөн нам эвслийн 15212 нэр дэвшигч 7282 мандатын төлөө өрсөлдөж буй. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнгөрсөн сарын 27-нд гардуулсан юм.

Сум дүүргийн ИТХ-ын сонгууль энэ сарын 19-ний Лхагва гарагт Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд болох юм. Харин сонгуулийн сурталчилгаа энэ сарын 17-ныг дуустал явагдана.

Ж.Болор

相关新闻