БАЯН-ӨЛГИЙ: "Нутгийн өнгө" уран зургийн үзэсгэлэн гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-03-06 14:33:32

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монголын Урчуудын эвлэлийн Баян-Өлгий аймаг дахь салбар аймгийн музейтэй хамтран казахын ард түмний уламжлалт Наурыз баярыг тохиолдуулан "Нутгийн өнгө" уран зургийн үзэсгэлэн гаргана.


Аймгийн музейн галерей танхимд болох уг үзэсгэлэнд тус аймгийн зураач, уран бүтээлчдийн нутгийн үзэсгэлэнт байгаль, казах, монголын ард түмний зан заншил, өв уламжлал, өвөрмөц онцлогийг харуулсан уран зураг, сийлбэр, баримлуудыг дэлгэнэ.


"Нутгийн өнгө" уран зургийн үзэсгэлэнг энэ сарын 20-ны өдөр нээж, ирэх сарын 1-нийг хүртэл 10 хоногийн турш үзэгчдийн хүртээл болгоно.


Зохион байгуулагчид уг үзэсгэлэнг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаа илэрхийлээд байна. 

相关新闻