Боловсрол Соёлын газар Сайдын талархал хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-30 17:49:58

Ховд аймагт 2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн 30 цэцэрлэг, хувийн өмчийн 14 цэцэрлэг, Ерөнхий боловсролын 24 сургуульд 18261 сурагч, 1009 багш, 848 ажилтан, ажилагсад,зөвлөх багш 10, тэргүүлэх багш 223,заах аргач 280 багш ажиллаж байна.

Энэ  хичээлийн жилд багш, эцэг эх, удирдлагууд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх  стандартад суурилсан боловсролын тогтолцоог бий болгох, сургууль цэцэрлэгийг хүний хөгжлийн төв болгон хөгжүүлэх, эрүүл ээлтэй сургалтын орчинг бүрдүүлэн ажиллах зорилт дэвшүүлээд байна.

Ховд аймгийн Боловсрол, Соёлын газар нь өсвөр үеийнхний оюуны чадавхийг хөгжүүлэхийн зэрэгцээ багш, сурагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл таатай  орчинд суралцах, амьдрах зөв дадал,  арга ухаанд суурилсан гэгээн үйлсийг түгээн дэлгэрүүлсэнд БСШУ-ны сайдын ”Талархал” хүртэж, эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар шалгарлаа.

2015-2016 оны хичээлийн жилд Жаргалант 1 дүгээр сургуулийн бага ангийн Б.Баярмаа, сургалтын менежер Р.Давааханд, Цаст-Алтай цогцолбор сургуулийн түүх, нийгмийн багш Х.Нямсүрэн, бага ангийн багш Д.Бадамханд, А.Даваажаргал, Прогресс сургуулийн бага ангийн багш Ц.Болдцэцэг нар Монгол улсын “Зөвлөх багш” боллоо.

А.Бямбасүрэн

相关新闻