Иргэдийн дуудлагаар нэг торх хогийг 2000 төгрөгөөр ачна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн ард иргэдийн хэрэглээний ус, дулаан хангамж, хог хаягдал зэрэг асуудлыг шийдвэрлэдэг байгууллага бол “Хэнтий-Ус” ХХК юм. Тус байгууллагын хамт олон өнөөдөр “Эвт худалдааны төв”-д “Хэрэглэгчидээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Ийнхүү өдөрлөг зохион байгуулж иргэд хэрэглэгчидээ хүлээн авч тэдний гомдол саналыг сонсож, гэрээ байгуулж, тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэх зорилготой аж.
Тус өдөрлөгийн үеэр иргэдийн дунд түгээмэл байгаа асуудал бол айл өрх, аж ахуйн нэгжээс сар бүр хураадаг хогны мөнгөний асуудал байсан. Энэхүү асуудал нь иргэдийн дунд маргаан дэгдээж, бухимдал үүсгэж байсан бол уг асуудал шийдэгдэж иргэдийн дуудлагаар нэг торх хогийг 2000 төгрөгөөр ачихаар боллоо. Мөн орон сууцны айлуудын гадаах хогийг тээвэрлэх асуудал, халуун дулааны ус гэх мэтчилэн иргэд тулгамдаж байгаа асуудалдаа хариулт авсан юм.
Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж иргэдээ сонсож байгаа нь хэрэглэгчиддээ хүндлэх, харилцан хамтран ажиллахад хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэж өгсөн өдөрлөг боллоо гэж иргэд үзэж байна.
Хэнтий аймаг О.Буянхишиг