ЗАВХАН: Шүүхийн тамгын газар чатбот үйлчилгээг нэвтрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын https://court.za.gov.mn/ цахим хуудсыг хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчилжээ.
Энэхүү шинэчлэлийг хийснээр шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааны мэдээллийг иргэд компьютер, гар утас хаанаас ч авах боломжтой болсон байна.
Мөн аль шүүхэд хандахаа мэдэхгүй байгаа иргэдэд хөтөч болж хэнд хандах, ямар төрлийн мэдээлэл авахыг зөвлөхийн зэрэгцээ шүүхэд өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргахад хэдэн төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхийг тооцоолох. Шүүхийн тамгын газарт цахимаар өргөдөл гомдол гаргах. Хүссэн мэдээллээ хайж олох, мэдээллээ төрөлжүүлэн харах зэрэг боломжтой болсон тухай Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлэв.