ӨВӨРХАНГАЙ: Салхины хурд зарим үед 20-24 м/с хүрч ширүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-02-21 12:30:47

Арвайхээр, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн нийт нутгаар хоёрдугаар сарын 22-нд цасан шуурга шуурна.


Ялангуяа, Хужирт, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Тарагт сумын нутгаар цаг агаарын байдал аюулт үзэгдлийн хэмжээнд хүрч, салхины хурд 12-16 м/c, зарим үед 20-24 м/с хүртэл ширүүснэ.


Нутгийн өмнөд хэсгээр буюу Баруунбаян-Улаан, Төгрөг, Гучин-Ус, Богд сумын нутгаар цасан болон шороон шуурга шуурна.


Агаарын температур өнөө шөнө -26 -31 градус, өдөртөө -13 -18 градус байна. 2 дугаар сарын 23-наас нийт нутгаар хүйтний эрч суларч, шөнөдөө -20-25 градус, өдөртөө -6-11 градус хүйтэн байна. Мөн 2 дугаар сарын 26-наас цас дахин орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна гэж аймгийн УЦУОША, ОБГ-аас сэрэмжлүүллээ. 

相关新闻