Японы Ерөнхий сайд Өмнөд Солонгост айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-02-14 15:59:45

ТОКИО, 2024 оны хоёрдугаар сарын 14 /Reuters/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио ирэх гуравдугаар сарын 20-нд Өмнөд Солонгост айлчлахаар төлөвлөж байна гэж Фүжи телевиз лхагва гарагт мэдээлжээ.


К.Фүмио ирэх дөрөвдүгээр сард болох Өмнөд Солонгосын парламентын сонгуулийн өмнө Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзаж, Умард Солонгосын болон бусад асуудлыг хэлэлцэх гэж байгаа тухай тус телевиз засгийн газрын эх сурвалжийг эш татан мэдээлсэн байна.


Зүүн Азийн хоёр хөршийн харилцаа сайжирч байгаа энэ үед хоёр улсын удирдагчдын айлчлалуудыг тогтмолжуулан сэргээх хүрээнд К.Фүмио хамгийн сүүлд Өмнөд Солонгост 2023 оны тавдугаар сард айлчилсан юм. Өнгөрсөн онд хоёр орны удирдагчид нийтдээ долоон удаа уулзсан бөгөөд үүнд гурав, тавдугаар сард хийсэн дээд хэмжээний хоёр уулзалт багтаж байна.

相关新闻