БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд 22-24 м/с хүрч шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-14 14:44:42

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр ирэх өдрүүдэд тус аймгийн нутгаар салхи шуургатай байна.


Энэ сарын 15-ны өдөр нутгийн зарим газраар салхины хурд секундэд 18-20 метр, 16-нд нутгийн ихэнх хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед 22-24 метр давж шороон, нутгийн өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурна.


Тухайн хугацаанд зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах тул малчид, тээвэрчид, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.  

相关新闻