Индонезид бүх нийтийн сонгуулийн санал хураалт эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-02-14 10:52:57

ЖАКАРТА, 2024 оны хоёрдугаар сарын 14 /Jakarta Post/. Индонезийн 200 сая гаруй сонгогч Ерөнхийлөгч Жоко Жокови Видодогийн халааг хэн авахыг шийдэх гэж байна.


Ерөнхийлөгчийн сонгуульд Жакарта хотын захирагч асан Аниес Басведан, Батлан хамгаалахын сайд Прабово Субианто, Төв Ява мужийн захирагч Ганжар Праново нар өрсөлдөж байгаа юм.


Нэг өдөр үргэлжилдэг, дэлхийн хамгийн өргөн хүрээтэй сонгуулийн явцад мөн хууль тогтоогчид, бүс нутгийн болон орон нутгийн зөвлөлийн гишүүдийг сонгож, хүн амын тоогоор дэлхийд дөрөвдүгээрт ордог тус улсыг ирэх таван жилийн хугацаанд хэн удирдахыг шийднэ.


Сонгуулийн ерөнхий хороо саяхан байгуулагдсан Өмнөд Папуа, Төв Папуа зэрэг 38 мужийн 84 сонгуулийн тойрогт 820 161 санал авах байрыг байгуулжээ. Индонезийн баруун нутагт санал хураалт өглөөний 07:00 цагт эхэлсэн бөгөөд Жакартагийн цагаар 13:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

相关新闻